Сүүлд нэмэгдсэн

Хүүхэд эх орны ирээдүй бөгөөд хүнйи амьдралын утга учир, гэр бүлийн хамгийн том аз жаргал билээ. “Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг” гэдэг. Гэвч хүүхэд хүссэн зарим гэр бүлүүдэд үргүйдэл гэх асуудал сүүлийн үед нэлээдгүй тулгарах болжээ. Тиймээс үргүйдлийн гол шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэлх, цаашид үүнийг хэрхэн эмчлэх, ямар арга хэмжээ авах ёстой талаар Эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Н.Энхтайвантай уулзаж ярилцлаа.

Pirelli-ийн алдарт хуанлийн уламжлал ёсоороо оддын нүцгэн зургаар хуудсаа чимдэг. Тэгвэл ирэх жилийн хуанлид нүцгэн зургаа авахуулах оддын зураг авалт эхэлсэн байна. Хуанлид дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид нүцгэн зургаа авахуулдаг билээ. Удаад Кейт МОСС, Мила ЙОВОВИЧ тэргүүтэй сайхан бүсгүйчүүд бие бялдраа гайхуулсан аж.

ЛОНДОН. /ВВС/. Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Ихрийн эмэгтэйд нь Элла, эрэгтэйд нь Александер гэдэг нэр өгчээ. Ж.Клунигийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар, Амал өчигдөр өглөө Лондон хотод амаржсан байна.

-Яагаад урлагийн замыг сонгов. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?
-Тийм ээ. Таван настайгаасаа дуулж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Зуны ам­рал­таараа хөдөө явдаг. Тэр сайхан уул усны дэргэд бага нас маань өнгөрсөн. Анхны тайз маань 1994 онд “Дэлбээ” наадмын тайз байв. Тухайн үед зургаан настай байсан. Ер нь бол тэр цагаас хойш урлагийн салбарт тэр дундаа дуучин болох хүсэл мөрөөдөл маань урган гарсан даа.

Олны танил үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор бичигдэж явсан жүжигчин П.Шүүдэрцэцэг, “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпо нарын дурлалын романс хоёр жилийн өмнө төгсгөл болсон. Учир шалтгаанаа удтал нууцалж явсан хосууд саяхнаас ам нээж, дуучин Тэмпо хайртай бүсгүйгээ “Бид гурвын болзоо” кинонд тоглосноос нь болж алдсан тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан удаатай.

Монголын “Оюутан мисс-2017” энэ жил 5-р сарын 7-ны өдөр болж нийт 200 гаруй охидуудаас 25 тунаж үлдснээс шилдэг 18 охин финалын шалгаруултанд өрсөлджээ. Энэхүү тэмцээнийг 17 жилийн өмнө зохиогдож байгаад зогсонги байдалд орсныг “Тансаг мода” агентлаг дөрвөн жилийн өмнөөс сэргээн зохион байгуулжээ. “Тансаг мода” агентлагын гүйцэтгэх захирал Б.Солонготой ярилцлаа.

Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ. Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, амжилт хүсэх үед гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртжээ.

Монголчууд бид олон улсын хэмжээний стандартад нийцсэн монгол контентоо хүлээн авч үзээд даруй гурав орчим жил болж байна. Үүний эхлэлийг “Монгол телевиз” ХХК-ийн 2015 онд “Авьяаслаг Монголчууд” шоугаар тавьсан юм. Энэ цаг мөчөөс хойш монголчууд бид “The Voice”, “Shark tank”, “Яг түүн шиг” / Your Face Sounds Familiar /, “Зөн билгийн тулаан” /Britain’s Psychic Challenge/, “Mongolian Next Top Model” зэрэг дэлхийн хэмжээнд зэрэглэл, үзэгчдийн тоо, төсөв, цар хүрээгээрээ эхэнд бичигдэх олон шоуг хүлээж авч үзэж байна. Энэ нь монголын телевизийн салбарыг дэлхийн түвшинд хөгжих үүд хаалгын нээсэн гэж хэлж болно.