Сүүлд нэмэгдсэн

-Та хоёр ч шинэ цомгоо өлгийдөн авчээ. Цомогт тань ямар уран бүтээлүүд багтсан бол?

-“Өнгө аяс” болон “Удахгүй…” гэсэн хоёр ч цомог гаргалаа. Цомогт багтсан бүх дууг бүгдийг нь өөрөө дуулсан. “Өнгө аяс” цомогт миний бага насандаа зохиож байсан, дуулах дуртай дуунууд багтсан. “Чиний харцанд”, “Тайздаа би хайртай”, “Тал нутаг”, “Чагная”, “Бороо” зэрэг нийт 12 дуунаас бүтсэн.

Монголын кино урлагийн гайхамшигт хуудас цоо шинээр нээгдлээ гэж хэлж болмоор нэгэн үйл өнгөрсөн баасан гарагт болж сошиаль ертөнцийн ярианы халуухан бас хамгийн эерэг сэдэв

“Бүрэн зураглал” нэвтрүүлгийн зочин редактороор УИХ-ын дарга М.Энхболд оролцсон юм. Тэрбээр урлаг соёлын түүчээ болсон дөрвөн залуутай хамт хотын соёлын тухай яриа өрнүүлсэн аж. Дуучин Д.Болд, жүжигчин Амарсайхан, Анхаа “MNTM” ялагч Б.Цэрэндолгор нарын оролцсон нэвтрүүлэг цахим сүлжээнд иргэдийг хоёр талцуулаад байгаа аж.

Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй “CINEMA Awards” ёслолын арга хэмжээний улаан хивсний ёслол маргааш 16:30 цагт эхлэхээр болжээ. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон нийт 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдөх юм байна.

Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаярын орчуулсан Оросын нэрт зохиолч А.Платоновын “Чевенгүр” романы нээлт өчигдөр ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр амжилттай болж өнгөрөв. Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов болон А.Платоновын бүтээлийг судлаач эрдэмтэн докторууд, тус улсад суралцаж буй монгол залуусын төлөөлөл хүрэлцэн иржээ.