Сүүлд нэмэгдсэн

Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг 20 нас хүрч ойдоо зориулан “Баярлалаа” хэмээх бие даасан тоглолтоо толилуулсан. Тэгвэл “ICE-TOP” хамтлагийн 20-н жилийн ойн “БАЯРЛАЛАА” тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь “UNIVISION, SKY MEDIA, DDISH-ын видео санд 4-р сарын 12-ны өдрөөс албан ёсоор орлоо хүлээн авч үзээрэй.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгдэж нягтардаг. Жил бүрийн 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уриалга гаргадаг бөгөөд 2017 онд “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалгыг гаргажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй уулзаж ярилцлаа.

Өнөөдөр Нью-Йорк хотын Метрополитен музейд Met Gala 2017 үдэшлэг зохион байгуулагдаж, урлаг соёлын одууд дахин нэг дор чуулав. Уг үдэшлэгт хамгийн сайхан хослосон 10 алдартай хосуудыг танд сонирхуулахаар бэлтгэлээ.

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Монголчуудын хувьд энэ өдрийг тэмдэглэх болсоор 24 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. 1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн юм.

Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг тэмдэглээд 24 жил болжээ. Бид хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Монголд ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Дмитрий Волхов энэ сарын 20-ны өдөр ирэхээр боллоо. Уншигч та бүхэн зөн билэгчтэй энэ өдрийн хүлээн авалтанд оролцох боломжтой. Мөн зарим үзэгчдийн асуултанд хариулахаас гадна ирсэн бүх хүмүүсийн эерэг энергээр өөрчлөхийн зэрэгцээ засал хийлгэж, илтгэлд суух боломжийг олгож байна.