Сүүлд нэмэгдсэн
Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит наадам энэ сарын 26-ны өдөр боллоо. Энэ наадам Монголдоо хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн анхдугаар наадам гэдгээрээ онцлог байлаа.
Монгол ардын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг, сүрлэг алтайн оргилууд нь Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу, аман зохиол гэж хэлж болно. Монгол ардын дуу нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл ард түмнээрээ дуулагдсаар ирсэн учраас “Ардын дуу” гэж нэрлэгдсэн байдаг.
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн дөрөв дэх жилдээ болно. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
Өнгөрсөн амралтын өдөр “Синдрелла” эмнэлгийн эмчилгээндээ амжилттай нэвтрүүлээд хоёр жил гаруй болж буй “Thermoceutical” брендийн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны нээлтийн сонирхолтой өдөрлөг болж өнгөрлөө.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарлалаа.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд (2018.01.27-28) А.Хачатуряны “Спартак” балетыг тоглох гэж байна. Балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмийн хэлээр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.
Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд оролцоод ирсэн “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 26-нд 976 урлагийн орон зайд нээлтээ хийж, олон нийтийн хүртээл болох гэж байна. ARTNET NEWS сэтгүүлээс дэлхий дээр хамгийн нөлөөтэй, өндөр нэр хүндтэй дүрслэх урлагийн наадмуудыг жил бүр эрэмбэлэн жагсааж зарладаг ба Венецийн биенналь байнга тэргүүлсээр ирсэн байдаг. Монгол улс өнгөрсөн жил энэхүү чухал үзэсгэлэнд 2 дахь удаагаа тус биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар оролцсон юм.
“ЗАХИАЛГАТ ИНЭЭД”-ийн залуусын “АХ ДҮҮ ГУРАВ” уран сайхны кино өчигдөр /2018.01.12/ нээлтээ Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. ҮЙЛ ЯВДАЛ: “Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлэхээр “АЖИЛ”-даа орно.
Японы зах зээлийн 64 хувь, дэлхийн зах зээлийн 23 хувийг дангаараа эзэлдэг KYB амортизаторын албан ёсны борлуулагч KYB center энэ сарын 27-ны өдөр шинэ төвөө нээхэд бэлэн болжээ. Япон стандартыг баримтлах уг төв нь компьютер оношлогоо, 3D тэнхлэг тохиргоо, тос тосолгоо солих иж бүрэн тоног төхөөрөмж, явах эд ангийн оношлогоо үйлчилгээг мэргэжлийн түвшинд, тав тухтай, тохилог орчинд үзүүлж төмөр хүлгийн эздэд KYB showroom, авто сэлбэгийн дэлгүүр, ресторан, кофешоп, хүлээлгийн танхимаар үйлчлэхэд хэдийнэ бэлэн болжээ.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
