Сүүлд нэмэгдсэн

Татварын Ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгч сурагчдад татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг билээ.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 13. Сумъяа гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Нэрт жүжигчин Жеки Чаны амь нас, эрүүл мэндийг даатгахаар шийдсэн даатгалын аливаа компани аль хэдийнэ дампуурсан байх байсан бизээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд Жеки мэргэжлээрээ ажиллаж ирсэн хугацаанд 3000 орчим удаа бэртэж гэмтжээ. Энэ бүгдийг тоочих боломжгүй нь мэдээж, тиймээс заримынх нь тухай л тогтож өгүүлье.

Хослолоор гангардаг, бизнесмэн бяцхан боссын тухай өгүүлэх “The boss baby” кино “Өргөө” кино театрын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд авъяаслаг бяцхан жаалууд оролцож бүжиг, дуу, төгөлдөр хуурын тоглолтоор бэлэг барьсан юм.

Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулдаг “Мөнгөн мод” ёслол хүдэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тодруулбал тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 номинацид 2016 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цомыг гардууллаа.