Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн 140 орон гишүүнээр нь элссэн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) Монголын тухай албан ёсны мэдэгдлийг дэлхий даяар түгээлээ. ОУСХ нь өөрийн гишүүн орнуудад хийгдэж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзэл санаатай холбоотой сайн, саар жишээнүүдийг мэдээлэн түгээдэг уламжлалтай бөгөөд энэ удаад Олон улсын “Хууль ба Ардчилал” төвийн дүгнэлтийг үндэслэн Монголтой холбоотой мэдэгдэл түгээсэн байна. Уг мэдэгдэлд “Монгол Улсын засгийн газраас Парламентдаа өргөн барьж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран хүлээн авч байна.

БНСУ-д 2018 онд зохиогдох “Пён Чан- 2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч “Ганвон До” мужаас дэлхийн залуу уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор цуглуулахаар шийдвэрлэж “Тэмүүллээр холбогдсон нь” гэсэн уриатайгаар 25-39 насны уран бүтээлчдийг хөтөлбөрт хамруулахаар болжээ. Тус хөтөлбөрт хөгжимчид, бүжигчид, зураачдийг хамруулахыг зорьж байгаа бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа болон очиж оролцох боломжтой Монгол уран бүтээлчдэд нээлттэй юм байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх цуврал лекц, сургалтуудыг СУИС-ийн төгсөх курсийн оюутан залуусын дунд амжилттай зохион байгуулж байгаа билээ. Цуврал болгон явуу

Дуучин Бейонсе ихээхэн нэр алдартай байгаа билээ. Ялангуяа нийгмийн сүлжээнд. Тийм учраас Бейонсе зөвхөн тоглолт хийгээд их хэмжээний мөнгө олохгүй, Инстаграм дахь өөрийн хуудсаар сурталчилгаа хийн баяждаг байна. Өөрийн цахим хуудсандаа сурталчилгааны нэг зураг, мэдээ байршуулсныхаа төлөө Бейонсе сая доллар олдог гэдгийг менежерүүд нь мэдээлэв.

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн монгол киноны түүхийг агуулсан “55:25…Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичжээ. Уг номын хурим өчигдөр /2017.04.06/ “Театрын музей”-д болов. Тэрбээр номондоо монгол киноны өнгөрсөн, одоо үеийн түүхийг нарийвчлан судалж багтаан, хоёр жилийн хугацаанд бичсэн гэнэ.

Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн сурагчдын амралт эхэлсэн. Сурагчдын амралт болж байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн теартаас хүүхдүүдэд зориулсан тоглолтууд тоглогдож эхэллээ. Тоглолтын хуваарыг доорх зургаас харна уу.Тоглолт дөрөвдүгээр сар дуустал тоглогдоно.

62 настай нэрт жүжигчин Жеки Чаны нууц охин Этта амиа хорлох гэж завдсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Тайландад найзуудынхаа хамт амарч байсан Этта гурав хоногийн өмнө гэр лүүгээ буцаж ирүүтээ амиа хорлох оролдлого хийжээ.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон жил бүр орон нутгийн үзэгчиддээ өөрсдийн урын сан дахь уран бүтээлээрээ бэлэг барьдаг уламжлалтай. Тодруулбал, Монгол Улсын төрөөс соёл урлагийн талаар баримтлаж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид тун удахгүй томоохон аймаг, хотын үзэгчидтэйгээ уулзахаар болсон гэнэ.