Сүүлд нэмэгдсэн
Монгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.
Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тус форумын үндсэн илтгэлүүдийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцүүллээ. Форумын үдээс хойших үйл ажиллагааг БНСУ-ын CBS телевизийн нийтлэлч Пак Чон Рюл /Park, Chong-Ryul/ даргалж, “Дэйгу” Их сургуулийн Ерөнхий захирал Дак Рюл Хон /Duck Ryul Hong/, /БНХАУ-ын өдөр тутмын “People’s daily” сонины Гадаад харилцаа хариуцсан эрхлэгч Юн Чанг /Yong Zhang/, АНУ-ын Сан Дэйго хотын NBC7 телевизийн Эрэн сурвалжлах алба хариуцсан гүйцэтгэх продюсер Линн Уолш /Lynn Walsh/, БНСУ-ын Часон “Daily news”-ийн Стратеги төлөвлөлт, мэдээллийн орлогч эрхлэгч Уосук Кеннет Чой /Часоны “Dally news” сонины Орлогч эрхлэгч /Woosuk Kenneth Choi/ нар тус бүр илтгэл танилцууллаа.
Аргын тооллын 4 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 9, Найралт эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ. Тодруулбал хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны удирдлагууд аймгийн АН-ын шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзлаа
Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны даргад Тавантолгой хувьцаат компаний захирал Р.Сэддорж, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Уртнасан нар нэр дэвшиж, намын гишүүд дэмжигчдийнхээ олонхын саналаар Р.Сэддорж ялалт байгууллаа.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
