Сүүлд нэмэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү бизнес уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч…
Монголчуудын өв соёл, Эх орноороо омогших, сэтгэлийн нарийн утсыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хөндөж чаддаг. Анх “Улаан залаат Монголчууддаа” зориуллаа хэмээн нэвтрүүлэг эхлэх цаг мөчид хэлдэг бол өдгөө “Дэлхийн Монголчуудад зориулав” болж өөрчилсөн нь Өвөрмонголын алдарт жүжигчин Б.Баасанжавын оролцсон нэвтрүүлэгээс бид бүгд харж байна.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав.
Хотын төвд, 100 айл дах Хэвлэлийн хүрээлэнгийн баруун хойно, MNBC олон сувгийн телевизийн байрны өргөтгөлд байрлах, гаднаа 20 машины зогсоолтой, Хэвлэлийн бага хурлын заал болох “LIVE CONFERENCE CENTER“ шинээр ашиглалтанд орлоо. Тус төв нь Хэвлэлийн бага хурлын зориулалттайгаас гадна 30-40 хүний оролцоотой лекц, хурал, семинар зохион байгуулах боломжтой юм.
Монголын үндэсний урлагийн “Домог” хамтлаг нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор үндэсний язгуур урлагаа эх орондоо болон дэлхий дахинаа сурталчлан таниулах, уламжлан хадгалах, орчин үеийн болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуур, хөөмэйн аялгуутай хослуулан мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл туурвих зорилготойгоор байгуулагдсан билээ.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
