Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

Женнифер Гарнер болон Бен Аффлек нар өнгөрсөн долоо хоногт салах өргөдлөө шүүхэд өгсөн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Холливуудын сайхан хосууд гэгдэж байсан ч тэд хамтын амьдралдаа цэг тавихаар шийджээ.

Монгол улсад Үндэсний их найрал хөгжим үүсч хөгжсөний 55 жилийн ойн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 30-ны 16,00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлд үзэж буй үндэсний хөгжмийн төрөл судлах хичээлтэй нь уялдуулан Үндэсний их найрал хөгжмийн тайлбарт концерт тоглогдох гэж байна. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.

Амралтын өдрүүдээр үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж”, долоо хоногийн турш сошиал хэрэглэгчдийн ярианы сэдэв болж буй “Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар ирэх ням гаригт гарна. Энэ удаад ямар оролцогч хэн гэдэг алдартныг дуурайх вэ?