Зохиогч: Урлаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор “Чингис хаан” үндэсний музей Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” /”Chinggis Khan”/ олон улсын үзэсгэлэнг Прага хотноо амжилттай нээж, өчигдөр /2025.03.11/-өөс олон нийтэд толилуулж эхэллээ. Энэхүү олон улсын үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн дийлэнхийг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үзмэрүүд бүрдүүлж, үлдсэн хэсэг нь Чехийн Үндэсний музейн үзмэрүүд тавигдсанаар, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд дэлхийн том музейнүүдэд ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай дэглэгдэж байгаа юм. Үзэсгэлэнд нээлтэд оролцож буй “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн…

Read More

ФОТО: Өмнөд Солонгосын жүжигчин Жин У Ён /Jin Ho-Eun/ “Wonderland” сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Уг зураг авалтыг Монгол Улсад хийсэн байна. Өдгөө 25 настай Жин У Ён нь “Beautiful Love, Wonderful Life”, “Nevertheless”, “All of Us Are Dead”, “Revenge of Others”, “Maestra: Strings of Truth”, “Love in the Big City”, “Annoying Love” зэрэг телевизийн олон ангит кино, “A Resistance”, “Dumbheaded Duo”, “Kkangchi-2” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон уран бүтээлч юм.

Read More

Жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Герман Улсын “Deutscher Jazzpreis-2025” жазз хөгжмийн оны шилдгийг шалгаруулах наадамд нэр дэвшжээ. Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шалгаруулж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна. Наадам зохион байгуулагчид ирэх долоо хоногт эцсийн нэр дэвшигчдийг танилцуулах бөгөөд эхний удаа шилдэг дуучин номинацад дуучин Энжитэй хамт Эрик Лайтхаузер, Хайди Хайдельберг, Сера Кало нар нэр дэвшсэнийг цахим хуудсаараа дамжуулан зарлажээ. “Deutscher Jazzpreis-2025” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 13-нд Германы Кёльн хотод болно.

Read More

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу гураьдугаар сарын 15, 16-нд Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийг толилуулна. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт эл хошин дуурь нь 1832 оны тавдугаар сарын 12-нд Италийн Милан хотын “Театро делла Каноббиани”-д анх тоглож байсан. Харин орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна. Гаэтано Доницеттийн хөгжим, Феличе Романийн цомнол “Дурлалын ундаа” дуурийн найруулагчаар Б.Мэндбаяр, удирдаачаар Т.Юндэн, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллажээ. Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийн агуулга Дүрүүд: Адина – (Фермийн эзэн, ихэмсэг, баян авхай, сопрано) Неморино – (Адинад дурласан гэнэн цайлган, тариачин залуу, тенор) Белькоре – (Хөдөөгийн гарнизоны цэргийн түрүүч, басс) Дулькамара –…

Read More

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино энэ пүрэв гаргаас буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кинонд Монгол улс Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зуунд өрнөх үйл явдал, онц хэрцгий нууцлаг гэмт хэргийн мөрдлөг бүхий үйл явдал өрнөнө. Киног П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Чех улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд найрамдах Чех улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхлоо. Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол үндэстний соёл, урлагийн оргил  бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барилаа. Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниуд тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь…

Read More

Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй хамт олон бол “Nomadic ballet” продакшныхан. Тэд тун удахгүй шинэ тоглолтоор балетын урлагт дурлагсдад бэлэг барих нь. Тодруулбал, энэ гуравдугаар сарын 29, 30-нд “Granduer” гала концертыг УДБЭТ-ын тайзнаа толилуулах гэж байна. Энэхүү гала концерт нь Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал, М.Нямтайван зэрэг бүжиг дэглээчдийн цоо шинэ бүтээлүүдээс гадна “Nomadic ballet” продакшны шилдэг уран бүтээлүүдээс бүрджээ.

Read More

Улсын хүүхэд, залуучуудын театр Английн зохиолч Рэй Кунигийн “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгийг гуравдугаар сарын 6-наас үзэгчдийн хүртээл болгож буй. Насанд хүргэчдэд зориусан эл жүжгийг Монгол Улсын Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулсан бөгөөд дүрүүдэд Гавьяат жүжигчин Н.Ариунболд, жүжигчин А.Ганзориг, Х.Азбуян, Г.Анун, Г.Эрдэнэбат, Г.Алтангэрэл, А.Оргил, П.Анхбаяр нар тоглож байна.

Read More

“Forbes” сэтгүүл 2024 оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн чансааг нийтэлжээ. Уг жагсаалтыг татвар төлсний дараа 88 сая ам.долларын орлого олсон Дуэйн Жонсон тэргүүлсэн байна. Түүнд өнгөрсөн онд “Red one” киноны гол дүрийнх нь төлөө “Amazon”-оос 50 сая орчим доллар төлсөн бол “Мoana 2” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног цуврал болгох шийдвэр гаргасны дараа Дуэйн Жонсон гүйцэтгэх продюсерийн хувиар ашгийн тодорхой хувийг авахаар болсон байна. Харин жагсаалтын хоёрдугаарт 85 сая ам.долларын орлого олсон Райн Рейнольдс оржээ. Райн Рейнолдсын гол дүрд тоглож, ерөнхий продюсер, хамтран зохиолчоор ажилласан “Deadpool & Wolverine” кино өнгөрсөн онд дэлхийн кинотеатруудаас 1.3 тэрбум ам.долларын орлого олсон юм. Жагсаалтын гуравдугаарт…

Read More

ОХУ-ын Ижевск хотод зохион байгуулагдсан олон улсын циркийн жүжигчдийн уралдаанд Монгол циркийн хөгжлийн төв, “Mongolian circus production Erdene” циркийн жүжигчид амжилттай оролцлоо. Тэд “Mystery of Gentlemen” шариктай акробатын үзүүлбэрээр мөнгөн цом хүртжээ.

Read More