Зохиогч: Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа хоёр дахь өгүүллэгийн түүвэр болох “Санахгүй байна гэхдээ сайхан байна” номоо хэвлүүлжээ. Тэрбээр өмнө нь  “Тарган муур” бэсрэг романаа уншигчдад хүргэж байсан юм. Тус номоороо зохиолч энэхүү эрчимтэй бөгөөд хүмүүнлэг бус өөрчлөлтийн үр дүнд хүний дурсамж улам бүр алсарч, тэр хэрээр бид өөрсдийгөө хэн болохыг ч мартаж байгааг зохиолч уран бүтээлээрээ хөндөхийг зорьжээ.

Read More

Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Агуу ялалт- Агуу нөхөрлөл” тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 4-нд болно. Тоглолтын талаар Буриадын ардын уран бүтээлийн төвийн захирал Альбина Дугарова ярихдаа “Найрамдал” тоглолтын үзэл баримтлал нь гурван үндсэн хэсэгт суурилсан. Эхний хэсэгт Монгол Улсын Зэвсэгт хүчний дуу, бүжгийн улсын чуулга Буриадын “Байгаль” театр, ардын “Раздолье” хамтлагийн уран бүтээлчид 1939 оны Халхын голын эрэг дээрх тулааныг урлагийн хэлээр өгүүлэх юм. Дараагийн хэсэгт Эх орны дайны он жилүүдэд зориулж дуу, бүжгийн хэлээр найрамдал хэрхэн бэхэжсэн, фашист Германыг ялсан Агуу ялалт хэрхэн бий болсон тухай өгүүлнэ. Энэ үеэр монголчуудын танил, дайны үеийн алдартай дуунууд…

Read More

Алдарт “Maroon 5” хамтлаг, “Blackpink” xамтлагийн дуучин Lisa нарын хамтарсан “Priceless” дууны клип цацагдлаа. Ташрамд дурдахад, Lisa-гийн “Alter Ego” цомгоо өнгөрсөн  гуравдугаар сарын 1-нд худалдаанд гарсан. Тэгвэл эл цомог гарсан даруйдаа олон улсын “Itunes”-ийн чартуудыг тэргүүлсэн юм. Тодруулбал, АНУ, Австрали, Канад, Чили, Финланд, Энэтxэг, Индонез, Малайз, Сингапур, Испани, Тайланд, Вьетнам зэрэг нийт 32 улсын iTunes-ийн чартуудыг тус цомог тэргүүлжээ.

Read More

2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дотоодын контент үйлдвэрлэлийн нэр хүндтэй тоглогч болох “Odmundur” продакшн “Media group”-тэй хамтран ажиллах урт хугацааны стратегийн түншлэл байгууллаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд “Odmundur” продакшны бэлтгэх бүх төрлийн контентууд тодруулбал ярилцлага, мэдээ, подкаст, уран бүтээл, шууд дамжуулалт зэргийг зөвхөн “Media group”-ийн мэдээллийн сувгууд болох NTV телевиз, FM 107.0/83.3 радио, Time.mn сайт болон тус бүрийн дагалдах сошиал сувгуудаар хүлээн авах боломжтой боллоо. Шинээр эхэлж буй энэхүү хамтын ажиллагааны хүрээнд NTV телевизийн эзэмшдэг Монгол бөхийн барилдааныг шууд дамжуулах онцгой эрхийн хүрээнд “Odmundur” продакшн нь FM 107/83.3 радиогийн сүлжээгээр шууд дамжуулж эхлээд байна. Үзэгч сонсогчдын өндөр хандалттай,…

Read More

Өмнөд Солонгосын хөвгүүдийн “Stray kids” хамтлаг “YouTube” платформд 20 сая дагагчтай болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэд улсынхаа “BTS”, “Blackpink” хамтлагуудын дараах 20 сая дагагчтай гурав дахь уран бүтээлч болж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 30-нд тэд 20 сая гэсэн тоог давсан бөгөөд тусгай бичлэг хийж, баяраа тэмдэглэсэн байна. Тус хамтлагийн “YouTube” суваг маш олон төрөл, сэдэвтэй контент дүүрсэн, маш сонирхолтой байдгаараа онцлог. Тухайлбал, эрч хүчтэй бүжиг, дуу хөгжмөөс гадна аялан тоглолтын хөшигний ар дахь байдал гээд олон зүйлийг өгүүлдэг. Хамгийн сонирхолтой нь, өдөр тутмын амьдралаа дэлгэн харуулсан “SKZ-TALKER GO!”, хөгжилтэй, цэнгээнт шоуны «SKZ CODE” зэрэг нэвтрүүлэгтэй. “Stray Kids” хамтлаг одоогоор дэлхийн…

Read More

“Оранж” энтертайнмент, “Номадиа” пикчерс, “Блак зебра” пикчерс хамтран дахин нэг шинэ уран бүтээлийн ажлаа эхэлж, өнгөрсөн ширээний уншлага хийж эхэлсэн талаар “Оранж” энтертайнмент мэдээлжээ. Энэхүү уран бүтээлд жүжигчин Э.Ууганбаяр, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат, жүжигчин О.Дөлгөөн, залуу жүжигчин Б.Хунцэнгүүн тэргүүтэй жүжигчид тоглож байгаа аж. Ташрамд дурдахад, “Оранж” энтертайнмент, “VOO”-гийн хамтарсан уран бүтээл болох Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит уран сайхны кино яг энэ цаг үед үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж”, ид шуугиулж буй юм. 10 ангтай энэхүү уран бүтээлийн дөрөвдүгээр анги “VOO” платформын хамгийн олон үзэлттэй олон ангит киноны дээд амжилтыг тогтоосон аж.

Read More

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Бразилын гэлэнмаа Ина Канаварро 116 насандаа таалал төгссөн байна. Түүний “Есүсийн гэгээн Тереза” сүмээс мэдэгдэл хийхдээ Канабарро лхагва гарагт /2025.04.30/ гэртээ, тайван амгалан амьсгал хураасан гэжээ. Дэлхийн өнцөг булан бүр дэх зуугаас дээш насалсан хүмүүсийг хянадаг “LongeviQuest” нэгдүгээр сард түүнийг хамгийн өндөр настай хүн гэж баталж байсан юм. Тус сайтаас харвал тэрбээр ирэх зургаадугаар сарын 8-нд 117 нас хүрэх байжээ. “LongeviQuest” мэдээлснээр одоо дэлхийн хамгийн өндөр настай хүний рекордыг 115 настай Британи эмэгтэй эзэмшиж байгаа аж. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сар тус сайтын авсан видео бичлэг дээр Ина Канаварро өөрийнх нь урт насалсны түлхүүр католик…

Read More

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” кино өчигдөр /2025.05.01/ “Skywing” цогцолборт нээлтээ хийлээ. Уран бүтээл өнөөдөр /2025.05.02/-өөс бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм. “Чимээгүй хотын жолооч” кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling black night film festival”-д гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртэж байв. Мөн “Asian movie pulse” вэбсайтаас 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргахад эл жагсаалтын 22-т “Чимээгүй хотын жолооч” кино жагссан. Түүнчлэн Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival”-ийн уралдаант хэсэгт шалгарч, өнгөрсөн гуравдугаар сард энэхүү уран бүтээлийн гол дүрд тоглосон…

Read More

Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлагийн сурагчид дэлхийн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо алтан медаль, аваргын цомтой ирлээ. Тус хамтлагийн 24 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт 2025 оны дөрөвдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Cup” болон дэлхийн цомын тэмцээн гэсэн хоёр том тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тус баг дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн бол, дэлхийн цомын тэмцээнд цацагтай бүжгийн төрлөөр мөн л алтан медаль, аваргын цом хүртсэн байна. “Гялбаа” хамтлагийн энэхүү амжилт нь тус төрлөөр дэлхийн аваргаас хүртэж буй Монголын багийн анхны алтан медаль юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд зөвхөн 48 дугаар сургуулийн сурагчид багтсан…

Read More

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны ээлжит хурал боллоо. Хуралд салбар хорооны шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулж, үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд соёл, урлагийн арга хэмжээнд мэргэжлийн зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий дэд хороог байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн энэ жилийн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах урлаг, соёлын арга хэмжээний талаар хэлэлцэж, бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Үүнд : “Нээлт, хаалт” үйл ажиллагаа “Жуулчдад зорилусан оройн арга хэмжээ” “Төрийн Хүндэтгэлийн концерт” “Дээлтэй Монгол” наадам “Монголын сайхан…

Read More