Зохиогч: Урлаг

Японы Киото их сургуулийн профессор Юкиясү Камитанигаар ахлуулсан эрдэмтдийн багийнхан хүний зүүдийг сэргээж, нойрны хийсвэр ертөнцийг дүрсжүүлэх MRI технологи зохион бүтээв. Тус машин нь унтаж байх үеийн тархины үйл ажиллагааг шинжилж, хүний оюун санаанд өрнөж буй үзэгдлүүдийг зургийн кадр мэт цуглуулдаг гэнэ. Ийнхүү сэрэх үед хуримтлуулсан өгөгдлөө видеонд хувиргаж, зүүдээ кино мэт үзэх боломж олгодог байна. Уг нээлтийг технологийн ололтоос гадна далд ухамсар, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл судлалын шинжлэх ухаанд томоохон ахиц боллоо хэмээн эрдэмтэд үзэж буй. Одоо тэд зүүдний үүсэл, энэ нь хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй хэрхэн холбогддогийг нарийвчлан судлах аж. Энэхүү технологийг ирээдүйд архаг ядаргаатай, эсвэл нойргүйдэлтэй хүмүүст…

Read More

“Blackpink” хамтлагийн гишүүн Лиза нийгмийн хариуцлагын чиглэлд үлгэр дуурайлал үзүүлж байна. Тэрбээр өөрийн хуучин хувцсаа зарж олсон орлогоо “Good Neighbors” олон улсын байгууллагаар дамжуулан хандивлажээ. Уг хандив нь Нигерт амьдарч буй 6.800 орчим оршин суугч, хүүхдүүдийн ундны усны асуудлыг шийдвэрлэхэд зориулагдах бөгөөд нарны эрчим хүчний систем, усны сав, худгуудыг шинээр барьж байгуулахад зарцуулагдах аж. Лизагийн энэхүү сайхан сэтгэлийн үйлс нь зөвхөн нэг улсад бус, дэлхийн хэмжээнд ундны усны хомсдол, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж буйгаараа онцлог болж байна.

Read More

Монголын хип хоп урлагийн алдарт “Lumino” хамтлаг 27 жилийн түүхэндээ анх удаа хамгийн том тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2025.08.16/-т “Social pay park”-т хийлээ. Тайз, дэлгэцийг төгс хослуулж, задгай талбайн тоглолтуудад жишиг тогтоосон “The one” тоглолтдоо “Lumino” хамтлагийнхан 44 дууг DJ-тэй болон амьд хөгжимтэйгөөр дуулан үзэгчдэд хүргэсэн юм.

Read More

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр эсгэж байгаа хэрэглэгчид нь хүүхдүүд мөн эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ. “Google”-ийн эзэмшдэг “YouTube”-ээс гадна “Instagram”, “TikTok” зэрэг нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийг насанд хүрэгчдэд зориулсан контентоос хамгаалж байгаа эсэх талаарх хяналт шалгалтад өртөж буй энэ үед хиймэл оюуныг ашиглаж байна. “YouTube Youth”-ийн бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Жеймс Бесерийн хэлснээр, машин сургалт гэж нэрлэгддэг хиймэл оюун ухааны хувилбарыг үзсэн дүрс бичлэгийн төрөл, хаяг нээснээс хойших хугацаа зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэн хэрэглэгчдийн насыг тодорхойлоход ашиглах ажээ. “Бид энэ аргыг бусад зах зээлд хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүн сайтай байсан” гэж тэрбээр нэмж хэллээ. Нас тооцоолох загвар нь хэрэглэгчийн насыг тооцоолох технологийг сайжруулсан гэж “YouTube” мэдэгджээ. Технологийн…

Read More

Энэ сард зургаан гараг нэг шугамд давхацна. Одон орны энэ үзэгдлийг гаргуудын парад гэж нэрлэдэг. Энэ бол 2025 онд тохиох ийм төрлийн хамгийн сүүлчийн үзэгдэл юм. Шөнийн тэнгэрт хэд хэдэн гараг нэгэн зэрэг үзэгдэх үед энэ давхцал тохиодог. Ийм парад болох нь нэлээд түгээмэл бөгөөд гаргуудын тоо жил бүр өөр өөрөөр үзэгддэг. НАСА-гийн мэдээлснээр, цаг агаар тохиромжтой байвал ихэнх шөнийн хугацаанд хамгийн цөөндөө гэхэд нэг гаргийг ажиглах боломжтой. Энэ оны нэгдүгээр сард тэнгэрт зургаан гараг, хоёрдугаар сард манай Нарны аймгийн гараг бүр харагдаж байсан боловч бүгдийг нь энгийн нүдээр шууд ажиглах боломжгүй байв. Харин энэ сард Сугар, Бархасбадь, Санчир болон бүдэгхэн Буд гараг тусгай төхөөрөмжгүйгээр харагдах боломжтой бөгөөд тэдгээрийг харж болох хамгийн өндөр магадлалтай өдрүүд нь дараагийн долоо хоногт тохионо. Харин Тэнгэрийн ван, Далай ваныг зөвхөн…

Read More

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, уран зургийн мастер Г.Баярын “Орос Баяр” хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн их танхимд өнгөрсөн баасан гараг /2025.08.15/- т дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн 1994 онд зохион байгуулсан уран бүтээлийн үзэсгэлэнгээс хойш 31 жилийн дараа олны хүртээл болж байгаа юм. Үзэсгэлэнд Уран зургийн галерейд хадгалж буй 30 гаруй бүтээлээс 15-ыг нь, мөн гэр бүл, хувь хүмүүсийн хадгалж байсан бүтээлээс дэлгэжээ. Архангай аймгийн Булган сумд төрж өссөн уран бүтээлчийг орос царай төрхтэй болохоор нутгийн ард түмэн нь “Орос Баяраа” хэмээн дууддаг байсан тул үзэсгэлэнг ийн нэрлэжээ. Монголын Урчуудын Эвлэлийн хороо, Уран зургийн галерей, зураачийн шавь, гэр бүлийнхэн хамтран…

Read More

Америкийн трэш металл хөгжмийн домог болсон “Megadeth” хамтлагийн мэдэгдсэнээр, удахгүй гарах шинэ цомог нь тэдний сүүлчийн цомог байх болно. Мөн 2026 онд хамгийн сүүлчийн аялан тоглолтоо хийнэ гэсэн байна. Хамтлагийн мэдэгдэлд, “Урлагийн карьераа санамсаргүй эсвэл зориуд төгсгөдөг маш олон хөгжимчид байдаг. Тэдний олонх нь оргил үедээ, өөрийн нөхцөлөөр төгсөж чаддаггүй. Харин би яг одоо амьдралынхаа тэр мөчид ирээд байна. Би дэлхийгээр тойрон аялж, хэдэн сая шүтэн бишрэгчтэй болсон. Харин энэ бүгдээс хамгийн хэцүү нь та бүхэндээ салах ёс гүйцэтгэх явдал” гэсэн байв. Хамтлагийн үүсгэн байгуулагч, гол дуучин Дэвид Мастэйн пүрэв гараг /2025.08.14/-т мэдэгдэл гаргахдаа, сүүлчийн цомгийн талаар болон аялан тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй…

Read More

“Ирээдүйн номын сан” төслийн 12 дахь зохиолчоор Амитав Гош тодорлоо. Түүний гар бичмэлийг 89 жилийн турш буюу 2114 он хүртэл уншигчдаас нууцлах болно гэж “The Guardian” мэдээллээ. Ингэснээр зөвхөн ирээдүйн хүн төрөлхтөн л унших боломжтой зохиол нэгээр нэмэгдэх юм. Учир нь нэгэн зууны дараа үүдээ нээх “Ирээдүйн номын сан” бол жил бүр онцгой зохиолчдын эх бичмэлийг шилэн авч, чандлан хадгалах зорилготой төсөл.  Үүнийг шотланд уран бүтээлч Кэти Петерсон 2014 онд санаачилжээ. Тэрээр Осло хотын умард хэсэгт мянган гацуур тарьсан. Моддыг “Ирээдүйн номын сан”-гийн 100 антологи бүтээлийг хэвлэх цаасанд зориулж 2114 он хүртэл ургуулах юм байна. Төсөлд оролцох урилга авсан Гош…

Read More

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо лхагва гараг /2025.08.13/-т Мексикийн талд асар үнэ цэнтэй нэгэн гар бичмэлийн хуудсыг буцаан өгчээ. Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес гарын үсэг зурснаас хойш ойролцоогоор 500 жилийн дараа, Мексикийн үндэсний архиваас уг баримт бичгийг хулгайлснаас хойш хэдэн арван жилийн дараа энэхүү үйл явдал боллоо. Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэнээр, уг гар бичмэл олон жилийн турш олон хүний гар дамжсан тул хэнд ч хариуцлага тооцохгүй ажээ. “Энэ бол 1527 оны хоёрдугаар сарын 20-нд Эрнан Кортес гарын үсэг зурсан гар бичмэлийн хуудас мөн” гэж Холбооны мөрдөх товчооны Урлагийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн гишүүн, тусгай төлөөлөгч Жессика Диттмер мэдэгдсэн байна. Тухайн…

Read More

Робот тамирчдын дэлхийн анхны тэмцээн Бээжин хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд АНУ, Герман, Япон, Хятад зэрэг дэлхийн 16 орны роботууд хөнгөн атлетик, хөл бөмбөг, бүжиг, тулаан зэрэг урлаг спортын олон төрлөөр хоорондоо өрсөлдөж байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээний зорилго нь өнөөгийн роботын техникийн үзүүлэлтийг турших, цаашид улам боловсронгуй болгоход оршино гэжээ. Учир нь спорт бол роботын шийдвэр гаргах чадварыг турших хамгийн чухал арга юм. Тус шалгуурын дараа үйлдвэр, гэр гэх мэт бодит ахуйд ашиглах боломжтой. Мөн тэмцээнийг Бээжинд зохион байгуулж буй нь Хятад улс хүн дүрст робот бүтээх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч болох зорилт тавьсан ажлын нэг хэсэг ажээ.…

Read More