38 дахь удаагийн Үндэсний номын баяр есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв талбайд болно. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Зохиогч: Урлаг
Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох “The Fashion Awards 2025” ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Лондонгийн “Royal Albert Hall”-д зохион байгуулагдана. Ийнхүү Их Британийн загварын зөвлөл есдүгээр сарын 4-ний өдөр тус ёслолын нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. Энэхүү наадам нь BFC Foundation-ийн хамгийн том хөрөнгө босгох арга хэмжээ төдийгүй загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг олон улсын нэр хүндтэй ёслол юм. Тиймээс ч “Оны шилдэг дизайнер”-ын шагналд нэр дэвшигчдийн жагсаалт загвар сонирхогчид төдийгүй олон нийтийн анхаарлыг багагүй татаад байна. Тус онцгой шагналыг дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлж, тус салбарт мэдэгдэхүйц ул мөрөө үлдээсэн Британи болон олон улсын дизайнеруудад олгодог…
Францын найруулагч, зохиолч Алис Винокурын “Couture” хэмээх бүтээл нэрээсээ эхлээд л үзэгчдийн анхаарлыг татаж буй. Нээлтээ хийгээд тун удаагүй байгаа /2025.09.07/ эл киноны үйл явдал Парисын загварын долоо хоногийн үеэр огтлолцох гурван эмэгтэйн хувь тавилангийн тухай өгүүлнэ. Хөхний хорт хавдар туссан кино найруулагч Максин Уокер, томоохон загварын ордны шоунуудад оролцож байсан, шинэхэн модель Ада болон тайзны ард үргэлж нуугдах, хэзээ ч үнэлэгддэггүй нүүр хувиргагч бүсгүй нарыг юу хүлээж байгаа бол? Киноны хувцасны дизайнераар Францын үндэсний кино шагнал болох “César”-д нэр дэвшиж байсан Паскалин Шаванн ажиллаж, дээд зэрэглэлийн загварын ертөнцийн тансаг байдлыг эгэл амьдралын саарал өдрүүдтэй эсрэгцүүлэн, контраст дээр тоглолт хийж,…
“Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Японы “Шицүкэно кай-Ёс зүйн нийгмэлэг”-тэй хамтран хоёр улсын нэр хүндтэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан “ Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэнг дэлгэнэ. Үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу есдүгээр сарын 10-нд 14:00 цагт болно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын 2.34-т “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэх тухай тусгасан байдаг. 32 дахь удаагийн “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн өнөөдөр гар бөмбөгийн төрлөөр эхэллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нээж үг хэлэв. Соёл, урлагийн ажилтны өдрөөр соёл, урлагийн байгууллагууд…
“Номадиа” пикчерс, “Хүлэгү” пикчерсийн хамтын бүтээл “Надад ирээгүй хайр” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Оросын алдарт “И всё таки я люблю” цувралын зөвшөөрөлтэй монгол хувилбар болох “Надад ирээгүй хайр” олон ангит киног Б.Жаргалсайхан найруулж, дүрүүдэд Н.Нархажид, Ч.Түвшинтөгс, С.Болормаа, Гавьяат жүжигчин У.Батбаатар, Б.Баатархүү, Ц.Анужин, М.Саранцэцэг, У.Минжин, И.Төмөрхуяг, Б.Хонгорзул, Ц.Нандин-Эрдэнэ, Б.Бямбасүрэн, Т.Элбэгбаяр, З.Тэмүүжин нар тогложээ.
Америкийн “Apple” компани мягмар гарагт шинэ “iPhone” гар утас, “Apple Watch” ухаалаг цаг, “AirPods” чихэвчээ танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүнүүд есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарна. Тус компани “iPhone 17 Air” хэмээх хамгийн сүүлийн үеийн загвар зэрэг “iPhone” гар утасны дөрвөн шинэ загварыг танилцуулсан байна. “iPhone 17 Air” нь “Apple”-ийн бусад төхөөрөмжүүдээс нимгэн, хөнгөн гэдгээрээ онцлог бөгөөд үнэ нь 999 ам.доллароос эхэлнэ. Харин “iPhone 17” загвар нь 799 ам.долларын үнэтэй хэвээр байгаа бөгөөд сайжруулсан дэлгэц, камертай болжээ. Дэлгэцийн хувьд бага зэрэг томорсон бол их биеийнх нь хэмжээ хэвээр байна. Өнгөний хувьд нь цайвар ягаан, хөх, хар, цагаан, ногоон гэсэн таван өнгөний сонголттой юм. Тэгвэл…
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай тамирчин мөнгөн медаль хүртлээ. Уран сайхны гимнастикийн энэхүү тэмцээнд 10 орны 260 гаруй тамирчин ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьсон юм. Энэ нь FIG болон IFAGG-ийн стандартад нийцсэн, өндөр түвшний тэмцээн бөгөөд Ази, Европын орнуудын шилдэг гимнастикчид өрсөлдсөн аж. Монгол Улсаас “Монгол Алдар” сургуулийн сурагч, 12 настай Э.Амина олстой төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа БНСУ-д мандуулав. Энэ нь түүний олон улсын тэмцээнээс авсан анхны медаль юм байна.
Монгол Улсад Хуягт танкийн цэргийн салбарыг үүсгэн байгуулсны 82 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейд “Монголын танкчдын алдрын танхим”-ыг шинээр нээв. Энэхүү тасалгаанд 1923 онд цэрэг хуягт цахилгаан тэрэгний тусгай салаа, улмаар 1943 онд Ардын армийг өргөтгөн зохион байгуулахад Монгол ардын хувьсгалт цэргийн бүтцэд танкийн тусгай ротыг байгуулсан түүхэн өдөр, өнөөгийн танкийн цэргийн ололт дэвшил, хөгжилт цэцэглэлт, “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилт зэрэг мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг дэлгэжээ. Мөн хуягт танкийн макет, багаж хэрэгслийн биет үзмэр, танкчидын дундаас төрсөн генералуудын хөрөг гэх мэт эд өлгийн зүйлсийг олонд үзүүлж байгаа юм. Монгол цэргийн музейн санал болгосноор Монголын танкчидын холбооныхон…
Бутаны Хаант улсын хөдөө аж ахуйн салбарынхан монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгаж туршсан бол энэ удаад монгол адуу, хонины үр хөврөл суулгах зохиомол хээлтүүлгээс суралцахыг хүсэж байна. Тус улсын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзах үеэрээ энэ тухайгаа танилцууллаа. Учир нь хоёр улсын төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу Монгол Улсаас Бутаны Хаант Улсад өнгөрсөн онд сарлаг, хонь, адуу зэрэг мал амьтны гүн хөлдөөсөн үр хөврөл илгээжээ. Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй энэхүү мал амьтны удмын санг сайжруулах туслалцаа маш үр дүнтэй болсон. Монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил…
