Зохиогч: Урлаг

Жил бүрийн Гэгээн хайрын өдөр буюу Валентины баяраар “A sound” хамтлаг тоглолтоороо сонсогчдодоо бэлэг барьдаг. Өнөө жил ч уламжлал ёсоор эл тоглолт болно. Энэ жилийн тоглолтод “The lemons” хамтлаг хамтран оролцохоос гадна дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн мөн бие даасан уран бүтээлүүдээ хүргэхээрээ онцлог аж. “Хүрч чадахгүй”, “Хаврын ганц улиас”, “Санана даа”, “Чамд үлдээе” гэхчилэн хүмүүсийн сэтгэл зүрхний хөг, хэмнэлийг догдлуулсан хөнгөн гэмээр уянгалаг уран бүтээлүүдээрээ Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн нэгэн онцгой өнгө болсон дуучин Чойжоог өдгөө мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжмөөр суралцаж байхдаа ангийн найзуудтайгаа хамтран “The Pips” нэртэй хамтлаг байгуулж, уран бүтээл туурвиж эхэлжээ. Улмаар анхны цомгоо 2013…

Read More

Монгол Улсын Ардын жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор Бирваагийн Мөнхдорж агсны “Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн найруулагчийн төлөвлөгөө” номын хурим өнгөрсөн бямба гараг /2025.02.08/-т Дорноговь аймгийн Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрт боллоо. Номын хуримыг догшин ноён хутагтын “Үлэмжийн чанар”, “Таван ханд”, “Цагаан өвгөн”, Цамын бүжгээр эхэлж, “Саран хөхөө” театрын дарга Э.Идэрболд нээн үг хэлж, энэ үеэр СУИС-ийн ТУС-ийн захирлын санаачилгаар “Театрын найруулагч Бирваагийн Мөнхдорж” сан байгуулах уриалга гаргажээ. Номын хуримд СУИС-иас С.Гантулга, С.Болормаа, Т.Цэнд-Аюуш, КТМУС-ийн захирал Г.Сүхбат, МБШТ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулийн проректор, доктор Б.Жамбал болон Жүжиглэх урлаг хөтөлбөрийн 4б курсийн оюутнууд,…

Read More

Хоцрогдол нь бахархал болсон оюуны соёл буюу манай зохиолчдын “янаглал” Жил дамнаад “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудын эхний шатыг шүүлцлээ. Цэх шулуун үгээр үнэнхүү хэдэн зүйл бичье. Нэг. “Урлагийн тогоо” хэмээх оюуны соёлын сав суулга Уран бичлэг, содон сэтгэлгээ, шинэ санаа, гойд хийсвэрлэл, өгүүлэмжийн хэв маяг, уран сайхны нээлт, гоо зүйн дүр дүрслэл, дүрийн дотоод сэтгэл зүй, үгсийн нандин мэдрэмж холбоо… гээд ерөөс уран сайхнаар бүтээх бүхий л шаардлагаар хоцрогдсоноо бахархал, хэм хэмжүүр, “монголжингоо” мэт ярьдаг оюуны соёл манай зохиолчдын дунд нэгэнт нүүрлэжээ. Биенийхээ загварт баригдсан, хөгжүүлж боловсруулсан зүйлгүй, хиймэл хүүрнэлтэй, тохмол яриатай, утга санааны харилцаа далайцгүй нэлмэгэр зохиомлыг урамшуулж…

Read More

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн мөрөө мод үлдээсэн “Хурд” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн ижил нэрт уран сайхны кино бүтээсэн. Эл уран бүтээлээ өнгөрсөн 1-р сарын 16-нд нээж, олны хүртээл болгож буй. Тэгвэл тус уран бүтээлийн баг хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нийлэлийн 55 дугаар сургуульд зочилж, кинотеатрт кино үзэхэд бэрхшээлтэй, хөгжлийн хувьд ялгаатай 500 гаруй сурагчид болон тус сургуулийн багш, эцэг эхчүүдэд “Бүсгүй” киногоо үнэ төлбөргүй үзүүллээ. Мөн “Хурд” хамтлагийнхан киноны орлогоос тус сургуулийн нэг тэнхимийг бүрэн хөгжимжүүлж, үкүлэлэ хөгжим, сургалтын эрхийг бэлэглэсэн байна.

Read More

Монголын суут хөвгүүдийн нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Сүхбаатар аймгийн Наран суманд 1957 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд мэндэлжээ. Тэрээр нутагтаа бага, дунд сургууль дүүргэж, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус төгсжээ. 1985 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв. О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн…

Read More

Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус сургалт тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцоно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй, нийт 378 сонирхогч Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр цэц мэргэнээ сорих юм. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-нд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцоно.

Read More

Их Британиас гаралтай алдартай жүжигчдийн нэг Том Хиддлстон буюу Томас Уиллъям Хиддлстон 1981 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотод төржээ. 2001 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр 2007 онд “Unrelated”, 2010 онд “Archipelago”, 2011 онд “Midnight Paris” болон нэрт найруулагч Стивер Спилбергийн “War horse” кинонд тоглосноор уран бүтээлийн замнал нь дандан дурайжээ. Өдгөө түүнийг дэлхий нийтээрээ “The Avengers”, “Thor” цувралын Локигийн дүрээр нь андахгүй мэднэ. Тэрбээр өнөөдрийг хүртэл 50 гаруй дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрд тогложээ.

Read More

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэлж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагаа, амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны нэрэмжит урлагийн тоглолт боллоо.

Read More

Хеви метал хөгжмийн эцгүүд, үүсгэн байгуулагчид гэгддэг Английн алдарт “Black Sabbath” хамтлаг анхны бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж, сүүлчийн удаа тоглолт хийхээр болжээ. Ийнхүү “Black Sabbath” хамтлагийн анхны бүрэлдэхүүн болох дуучин Оззи Осборн, гоцлол гитарчин Тони Айомми, басс гитарчин Гизер Батлер, бөмбөрчин Билл Уорд нар 20 жилийн дараа ийнхүү дахин нэгдэж бүтэн өдрийн фестиваль зохион байгуулж, тоглохоор боллоо. 2025 оны долдугаар сарын 5-ны өдөр Английн Бирмингхэм хотноо болох “Back to the beginning” хэмээн нэрлэсэн энэхүү метал хөгжмийн фестивальд мөн “Metallica”, “Pantera”, “Slayer”, “Gojira”, “Anthrax”, “Lamb of God”, “Mastodon” зэрэг алдартай хамтлагууд оролцохоор болсон байна. Сонирхуулахад, “Back to the beginning” фестиваль нь…

Read More

Английн шүүмжлэлт реализмын хамгийн том төлөөлөгч, нийгмийн сэдэвт олон романаараа дэлхийд алдаршсан, зохиолч Чарльз Диккенс 1812 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 7-нд Ландпортод мэндэлжээ. Усан боомтын доод албаны түшмэлийн хүү тэрбээр бага наснаасаа дутагдах гачигдахын зовлонг амсаж, эцэг нь өр төлбөрөөсөө болж шоронд орсон тул арван настайгаасаа хар бор ажил хийж явжээ. Сүүлдээ сонины сурвалжлагч, Английн парламентад бичээчээр ажиллаж байсан нь түүний хувьд нэг ёсны их сургууль болж, хожим зохиолч болоход нь нөлөөлсөн байна. Түүний үзэл бодол төлөвшихөд Англид гарсан чартистуудын хөдөлгөөн, 1840-өөд оны Европ дахиныг хамарсан чөлөөлөх хөдөлгөөн эерэг нөлөө үзүүлжээ. Диккенс бас жүжиглэх авьяастай байсан тул сонирхогчдын…

Read More