Аягаа хөмөрч тавьдаггүй
Араг сандайлж суудаггүй
Алга хоосон ташдаггүй
Амьтан тамалж зовоодоггүй
Авдар сав онгорхой хаядаггүй
Арцны галыг үлээж унтраадаггүй
Архадын ёроол хоосолдоггүй
Аянчин гийчинг ад үздэггүй
Ангилал: Утга зохиол
Шүүхийн шинжээч мэргэжилтэй нэгэн залууд тохиолдсон бодит явдлаас сонирхуулан бичихээр шийдэв.
Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийдэг Нямаа гэх 30 гаруй насны залуу мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллажээ. Түүний хувьд эхлээд цогцост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү, бас амаргүй даваа байв. Айдсаа дарахын тулд дандаа 100 грамм татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр өөртөө тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн ч үнэндээ энэ тоогүй явдал нь өөрт ерөөл буян болж, удмыг нь залгаж, ургийг нь гагнах хүү болж иржээ. Нямаагийн аав, ээж Дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл хөгшүүлээ иргэж ирэхээр хайртай хань, охиндоо хэлэлгүй ажлаа тараад л гэртээ ч ирэлгүй чимээгүй явчихжээ. Тэрбээр ажлаа дуусгаад орой 18 цаг өнгөрөөд гарсан аж. Мөн өвөл байсан болохоор гадаа аль хэдийнэ харанхуй болжээ. Хэдий тэр ганцаараа ч гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж, хотоос гараад Дарханы зүг хүлгийн жолоо залав.
Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө
Харчуулын гутал тоостойгоо байхад
Хашааны жаалууд нустайгаа байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Надад гар утас л хэрэгтэй байлаа. Тухайн үед одооных шиг iphone, Samsung зэрэг ухаалаг, том дэлгэцтэй гар утас байгаагүй. Ийм утас гарч ирнэ гэж зүүдлээчгүй явсан үе. Ангийнхан бүгд л өнгөт дэлгэцтэй, стерео дугаралттай, бас тэрүүхэндээ зураг авчихдаг гар утас хэрэглэдэг байв. Харин надад байсангүй. 10 дугаар ангийн “том залуу” гар утасгүй явна гэдэг миний хувьд гутамшиг байлаа.
Ганцхан чамд л зориулах шүлгэн цацал
Сэтгэлийг минь дулаацуулах юм аа
Гал халуун зүрхний ганцхан мөрөөдөл
Сэмхэн бодолд минь тунарах юм аа
Чамайгаа би санаж байна…,
Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
Тандаа захидал бичээгүй уджээ, амгаланг тань айлтгая. Одоогоос тавь гаруй жилийн тэртээ оюутан ахуй цагтаа таньдаа захидал бичиж, сургуулийн хүүхдээр бичүүлсэн захидлыг тань авч зохих хэмжээгээр ээжтэйгээ захидлаар харилцдаг байлаа.
Яруу найрагч Ц.Хулан
Би дургүй
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучихаад аягыг нь хөмрөхөд дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй