Сүүлд нэмэгдсэн

Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 2010 онд гарч үзэгчдийг байлдан дагуулж, эрчүүдийг цэргийн алба руу хошууруулсан цуврал бүтээл бол “Тусгай салаа” кино юм. 60 ангит эл бүтээлийн гол дүрүүд болох компанийн захирлын хүү Сүлд, хөдөөний адуучин залуу Дэндэв, хуулийн ангийн оюутан, хөгшин цэрэг Түшиг нар тэр л дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн.

Энэ сарын 24 нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох “Snow melody” тоглолтонд ирсэн үзэгчдээс азтан шалгаруулж улсын филармонийн 2016 оны үзвэрийг хагас, бүтэн жилийн хугацаанд үнэгүй үзэх эрхийн бичгээр шагнах болон олон сюрпризүүд хүлээж байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.

Ердөө ганцхан хоногийн дараа нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаагаа монголд үүд хаалгаа нээх гэж буй “CASTLE” клубын нээлтэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.

Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөн олон улсыэн тэмцээн, уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан монголчуудыг Монгол Улсын Соёлын элчээр томилох болсонтой холбогдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг гардуулан өглөө.

Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” номыг Баабар, Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Байгалийн шалгаралын онолыг хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.