Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө…” хэмээн хэн бүхний аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон энэхүү дууг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл энэ дууны нэрээр нэрлэгдсэн “Хонин цагаан үүл” дуу, бүжгийн үдэшлэгийн талаар та мэдэх үү? Тус үдэшлэг нь анх 2017 онд өнгөрсөн цагийн аялгуу дор нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэх зорилготойгоор дуу хөгжимд хайртай, хүсэл сонирхол нэгтэй найзуудын хүрээнд л зохион байгуулагддаг байжээ. Тэд өөрсдийн дуртай пянзаа авчран тоглуулж, хуучны камераар дүрсээ авч, 80,90-ээд оны хувцаслалт, хэв маягийг бүрдүүлэн тэмдэглэлт мөчөө хуваалцдаг байсан бол өдгөө олон нийтийг хамарсан нээлттэй арга хэмжээ болж, хүрээгээ тэлжээ. Тэгвэл тус…
Зохиогч: Урлаг
Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн түүнийг Сэр Гэри гэж дуудах юм. Эзэн хаан Чарльз III өнгөрсөн зургаадугаар сард түүнд энэхүү хүндэт хэргэм олгосноо зарласан. Өчигдөр 2025.10.01/ түүнд хэргэмийг ханхүү Уильям олголоо. Өдгөө 67 настай Гэри Олдман эерэг, сөрөг ямар ч дүрийг амархан бүтээж чаддагаараа алдартай. Тэрбээр гурван удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж, 2017 онд Ерөнхий сайд Уинстон Черчиллийн дүрээр “Оскар” хүртэж байлаа. Мөн түүний найруулсан “Nil by Mouth” кино хоёр ч удаа BAFTA шагнал хүртсэн билээ. Жүжигчин Брэд Питт түүнийг “Бурхан” гэж нэрлэсэн бол Дэниел Рэдклифф “Олдман бол миний шүтдэг…
АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г ашиглан анх удаа хүний үр хөврөл бий болгожээ. Энэхүү технологи нь хүний биеийн үндсэндээ бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох боломжийг олгож байгаа тул насжилтаас эсвэл өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна. Энэ аргыг ашигласнаар мөн ижил хүйстэн хосууд өөрсөдтэй нь генийн хувьд холбоотой хүүхэдтэй болох боломж нээгдэх гэнэ. Гэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвүүд уг технологийг ашиглаж эхлэхийн өмнө нэлээд боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд дор хаяж 10 жил шаардагдаж магадгүй байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ийм аргыг боловсруулсан нь асар том дэвшил юм. Гэсэн хэдий ч…
Италийн Милан, Кортина хотод хөшгөө нээх өвлийн спортын XXV наадам эхлэхэд 128 хоног үлдлээ. Энэхүү наадамд Монголын баг тамирчид биатлон, гүйлтийн цана, тэшүүр, уулын цанын төрөлд эрх авахаар өрсөлдөж байгаа юм. Тэгвэл “Милан-Кортина 2026” наадмын нээлтийн ёслолд жагсах Монголын баг тамирчид “Гоёл Кашмер” компанийн урласан хувцсыг өмсөхөөр болжээ. Тодруулбал, Монголын үндэсний олимпын хороо, “Гоёл Кашмер” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэллээ. Наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн долоодугаар сард байгуулсан байна. Энэхүү ажлын…
“Tesla” болон “SpaceX” зэрэг компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо. “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтыг харвал Улаанбаатарын цагаар лхагва гарагаас пүрэвт шилжих шөнө /2025.10.02/-ийн 04:15 минутад түүний хөрөнгө 500 тэрбум ам.долларт хүрчээ. Musk is now half-way to becoming the first ever trillionaire. https://t.co/IK1T9UwuZo — Forbes (@Forbes) October 2, 2025
“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзоригтой хамтран “Ai production”-ыг үүсгэн байгуулжээ. Тус продакшны анхны уран бүтээл “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино маргааш /2025.10.03/-аас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Тэг цэг үйлдэл” киноны найруулагч Э.Алдар нь 2007 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа хошин урлагийн “Өнгөт инээд”, “Х-ТҮЦ”, “Захиалгат инээд” зэрэг хамтлагийн тоглолтод оролцон эхэлж байв. Улмаар 2007-2016 онд “Маск” продакшнд жүжигчнээр, 2008 оноос “Фантастик” продакшнд жүжигчин, найруулагч, зохиолчоор ажиллаж буй. Э.Алдар 2017 онд “One night” инээдмийн уран сайхны киноны зохиолыг нь бичиж, найруулж байсан бол энэ удаа өвөрмөц өнгө төрх, содон сэдэвтэй уран…
“Miss Mongolia-2022” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үндэсний ялагч Б.Номин-Эрдэнэ “World of Beauty Pageants” тэмцээнд оролцох гэж буй талаар тэмцээний албан ёсны цахим хуудас нийтэлжээ. Энэ талаар “World of Beauty Pageants” цахим хуудсанд “Б.Номин-Эрдэнэ нь гоо үзэсгэлэнгийн хатан хаан төдийгүй ном зохиолч, цаг агаарын нэвтрүүлэгч юм. Тэрбээр нэртэй улстөрчөөс салсныхаа дараа дэлхийн миссийн тайзыг байлдан дагуулах, ганц бие хүчирхэг эмэгтэйн дүрээр тайзнаа хол тавьж, 2025 оны “Дэлхийн мисс-2025″-д Монгол Улсаа бахархуулахаар бэлдэж байна” гэжээ. Б.Номин-Эрдэнэ нь 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд англи, франц хэлтэй юм.
Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөрийг толилуулъя. Энэ жилийн наадмын хөтөлбөрт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр болох байна. Мөн Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах “Үзэхийн хязгаар” хэсэг, “Хангарди” Монгол киноны уралдаант хэсэг, “Залуу үзэгч” кино боловсрол олгох хөтөлбөр болон кино уран бүтээлчдийн форумыг “Тэнгис” кино театр болон “Prime Cineplex Encato”-д зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
“Симпсоныхон” кино нь анхны бүтээлээсээ хойш 20 жилийн дараа үргэлжлэлээрээ эргэн ирэх гэж буйг “20th Century Studios” болон “Disney” компани даваа гараг /2925.09.29/-т албан ёсоор зарлалаа. “Fox” кино компанийн олон жил үргэлжилсэн анимейшн цуврал дээр үндэслэсэн уг кино нь Гомер, Марж болон тэдний гурван хүүхэд Барт, Лиза, Мэгги нарын амьдралыг харуулдаг. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг кино 2027 оны долдугаар сарын 23-нд нээлтээ хийхээр товлогджээ. 2007 онд гарсан эхний кинонд Гомер санамсаргүйгээр Спрингфилдийн усан хангамжийг бохирдуулж, улмаар аварга шилэн бөмбөлөгт тусгаарлагдсан гэр бүл, хотынхоо төлөө тэмцэж буй тухай өгүүлсэн. Шинэ киноны постерыг нийгмийн сүлжээнд “Хомер эргэн ирлээ” гэсэн тайлбартайгаар…
Саудын Арабын элсэн цөлөөс тэмээ, зээр болон бусад амьтныг биеийнх нь хэмжээгээр дүрсэлсэн хадны сийлбэр зургуудыг судлаачид илрүүлжээ. Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна. Тэдгээрийг хадан дээр тодоор сийлэхийн тулд шаантаг хэлбэртэй чулууг ашигласан гэж судлаачид үзэж байгаа ажээ. Энэхүү нээлтийг хийхэд оролцсон Германы Макс Планкийн нэрэмжит геоантропологийн хүрээлэнгийн археологич Мариа Гуагнин хэлэхдээ, зөвхөн чулуугаар ийм нарийн ширийн зүйлсийг сийлнэ гэдэг жинхэнэ ур чадвар шаардах ажил мөн гэлээ. “Тус газраас олдсон амьтдын зураг, сийлбэрийн багаж хэрэгслүүд нь судлаачдын таамаглаж байснаас даруй 2000 орчим жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг харуулж байна.…
