Зохиогч: Урлаг

Өнгөрсөн долоо хоногт болсон “Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр дэгдсэн дуулиан “Astronomer” хэмээх Америкийн технологийн жижигхэн компанийг дэлхий нийтийн танил болгосон билээ. Тоглолтын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Кэбот нар халуун дотноор тэврэлдэн зогсож байгааг үзэгчдийг чиглэсэн камерын дуран санамсаргүй харуулсан юм. Гэр бүлээс гадуур харилцаа нь ингэж илчлэгдсэний дараа тэд хоёул дараалан албан тушаалаасаа огцроод байгаа. Тэгвэл “Astronomer” компанийн шинэ удирдлага уг дуулианыг ашиглан өөрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахаар шийджээ. Ингэхдээ “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартиний экс гэргий, жүжигчин Гвинет Пэлтроуг уг сурталчилгаандаа ашигласан байна. Сурталчилгааны дүрс бичлэгт Пэлтроу өөрийгөө түр хугацаагаар тус…

Read More

Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Хамаг монгол төсөл”-ийг санаачлагч Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ. С.Жавхлангийн хувьд 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан. Мөн Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан, уран бүтээлийн тоглолтоо хүргэж, монгол өв соёлоо сурталчилсан. Ард олны зүрх сэтгэлд хоногшсон 200 гаруй хит дуу, 13 цомог, 15 удаагийн бие даасан тоглолтоос гадна дэлхийн 30 оронд уран бүтээлийн…

Read More

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын XX зууны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын амьдрал, үйл хэрэгт зориулсан дурсгалын үзэсгэлэн өнөөдөр /2025.07.28/ нээлтээ хийлээ. Нам, төрийг 44 жилийн турш удирдсан тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, улс орныг шинэчлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай билээ. Түүний эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлс, архивын ховор баримт, гэрэл зургууд болон түүхэн дурсгалууд үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, аймгийн удирдлагууд болон түүх, соёлын салбарын төлөөлөл оролцож, түүний төрсөн нутгийн…

Read More

Нэрт дуучин, Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны хөшөөг олон нийтийн хандиваар босгож, өнөөдөр /2025.07.28/ “Ойрад” театрын гадна сүндэрлүүллээ. Тэрбээр Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул иргэн бөгөөд Увс аймгийн түүхт 100 жилийг ойг тохиолдуулан түүний хөшөөг босгож буй юм. Хөшөөний нээлтэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Э.Болормаа, М.Мандхай, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хөшөөг санаачлагч Б.Баасандорж, Увс аймгийн удирдлагууд, Их аварга С.Мөнхбат болон нутгийн иргэд оролцлоо. Энэхүү хөшөөг Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг урласан уран барималч Г.Түмэнчулуун урлажээ.

Read More

Дэлгэцийн анхны уран бүтээлээрээ “тавилан” Амараа гэгдэж, удалгүй “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”-ийн Амараа “болж”, тэндээсээ Холливудад хөл тавьсан Монголын анхны жүжигчин гэдгээ “Холливууд” Амараа хочоороо баталж, өдгөө найруулагч Б.Амарсайхан хэмээн дуудуулж буй Б.Амарсайханыг өдгөө үзэгчид андахгүй. “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд түүний тоглосон, найруулсан уран бүтээлүүд бүгд л үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр тус улсын нийслэл Душанбе хотноо амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо Тажикистан Улсын Сараддин Айны нэрэмжит Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулав. Мөн морин хуурын үзэсгэлэн болон гэрэл зургийн үзэсгэлэнг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд дэлгэн сонирхууллаа. Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээж үг хэлэхдээ “Монголчуудын сэтгэлгээ, амьдралын хэв маяг, домог түүхтэй салшгүй холбоотой амьд хөгжим хэмээн эрт…

Read More

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчид болох Г.Дөлгөөнням, Д.Хишиг нар БНХАУ-ын Ляонин хотноо зохион байгуулагдах Олон улсын балетын уралдаанд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ идэвхтэй хангаж байна. Уралдаанд оролцох бүжигчдийн бэлтгэлийг Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва /МУСТА/ болон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүндэт профессор Н.Энхтуяа мэргэжлийн өндөр түвшинд удирдан чиглүүлж байгаа бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Д.Алтанхуяг биечлэн дэмжлэг үзүүлж, уран бүтээлчдийн сэтгэл зүй, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэхүү уралдаан нь Олон улсын хэмжээний нэр хүндтэй уралдаан бөгөөд дэлхийн шилдэг залуу балетчид ур чадвараа сорьдог чухал тайзны нэг юм. Манай уран бүтээлчдийн оролцоо нь Монголын сонгодог урлаг,…

Read More

Улаанбаатар хотын Төмөр замын буудалд долоодугаар сарын 30-нд Бүх Оросын байгалийн их наадмын “Онгон Орос орон” үзэсгэлэн дэлгэнэ. Улаанбаатар хотын зочид, оршин суугчид олон улсын гэрэл зургийн уралдаануудын ялагч, шагналтан болсон Оросын гэрэл зурагчдын авсан онгон байгалийг харуулсан шилдэг 25 гэрэл зурагтай танилцах боломжтой. Үзэсгэлэнгийн хүрээнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газрууд дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэнэ. Энэхүү арга хэмжээ нь Орос улсад наймдугаар сарын эхний ням гарагт уламжлал болгон тэмдэглэдэг Төмөр замчдын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн…

Read More

Филиппин Улсын Манила хотод Олон улсын биологийн 36 дахь удаагийн олимпиад уржигдар /2025.07.26/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оролцсон энэхүү олимпиадаас манай баг нэг хүрэл медаль, тусгай байрын шагналыг нэг сурагч хүртэв. Тодруулбал, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол Монгол тэмүүлэл сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Сансармаа тусгай байрт шалгарч, бусад сурагч нь өндөр онооны гүйцэтгэлтэй оролцжээ. Энэ удаагийн олимпиад тус бүр гурван цаг үргэлжилж онолын 2 шалгалт, 90 минутын дөрвөн дадлагын ажилтай байсан бөгөөд Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд шинээр нэмснээрээ онцлог байв.

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт ажилдаа зөв хэмнэл нэвтрүүлэхэд тохиромжтой. Харилцаанд өөрчлөлт илэрнэ. Хуучин хайрын харилцаа танд ирээдүйдээ итгэлгүй байдал авчирч байгаа бол түүнийг таслахаас бүү ай. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ. Ганц бие хүмүүс гэр бүл зохиох талаар бодохыг зөвлөж байна. Буруу шийдвэр гаргавал цаашид ажлын байранд таагүй хандлага гарна. Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцах хэрэггүй. Хэт их баярлах, зугаацаж наргиж болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Ажил амралт хэрхэн зөв хослуулахаа судлахад тохиромжтой. Долоо хоногийн сүүл рүү аль болох бага ярьж, ихийг хийх…

Read More