Сүүлд нэмэгдсэн

“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм. 2016 оны 6 сарын 11-ны өдөр ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын нэрэмжит round бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировын талбайд болж өнгөрсөн. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монгол улсын 3 залуу тамирчин өрсөлдсөн. Тэмцээнийг 20.000 гаруй үзэгч үзсэн асар том шоу арга хэмжээ болж өнгөрсөн юм.

ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Тэгвэл сонгуульд өрсөлдөх олны танил эрхмүүдийн нэрс тодорч эхэлжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон гэнэ. Мөн тус дүүрэгт залуусын шүтэн биширдэг Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Баажий нэр дэвшихээр болжээ.

Тэнэг улсыг мэхлэхэд (хэдий өрөвдөлтэй ч) хялбархан агаад эрсдэлгүй. Яагаад гэвэл дүнхүү духнууд залилсан хорлогчоо үнэнч туслагч минь хэмээн бурханчлан мөргөсөөр үхдэг. Тэнэгүүдийг залидахад гоё байгаа биз. Канадын компанид 70 сая ам. долларын өрөнд унасан мунхаглалаа сонирхьё.

Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн боллоо.

Манай сагсчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртээд байна.

2004 оноос эхлэн хамтарсан уран бүтээлээ тууривж эх орон, нутаг ус, элбэрэл хайр, гэр бүлийн нандин бүхнийг багтаасан ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ шинэхэн цомог энэ онд хэвлэлтээс гарч, сонсогч түмний хүртээл болсон. Тус цомог нь нийт 18 дуутайгаас 8 дууг нь уран бүтээлчид маань хамтран дуулсан байна.