Сүүлд нэмэгдсэн

Хэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орсон таатай мэдээг уншигч та бүхэндээ хүргэе. Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрсөн хэдий ч фэнүүд нь шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр уулзаж байгаад нь ам сайтай байгаа гэнэ. Тодруулбал “Уухай”, “Цагаан захтан”, “Чин үнэнч хайр”, “Энэ дурлал юмуу”, “Эв нэгдэл”, “Уучлаарай би чамд хайртай” хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийнэ.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг ирэх сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс албан ёсоор мэдээллээ.

Дэлхийн гоо сайхны олимпд эх орноо төлөөлөл амжилттай оролцоод ирсэн мисс Ц.Энхжин өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр “Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан байгууллага болон багийнхан, гэр бүлийнхэндээ, найз нөхөд, ажлыхандаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид цөөхүүлээ, гуравхан сая байж гурван шагналын эзэн болж чадлаа. Тэгэхээр энэ маш том амжилт гэж би бодож байна. Тийм учраас маш их талархаж байгаа.

“Харанга” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болох гэж байна. 1972 оноос хойш өнөөг хүртэл хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ.

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа.

Алдарт жүжигчин Жонни Депп Мэрилин Мэнсоны “Kill4Me” дууны шинэ клипэнд тоглосон байна. Адал явдалт олон киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин эр тайчиж буй бүсгүйчүүдийг нууцаар ажигладаг нэгний дүрийг бүтээсэн аж.

Японы реалист зураач Осаму Оби /Osamu Obi/ энэ оны 11 дүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд Хоки Музейд өөрийн бүтээлүүдээ үзүүлэхээр болсон байна. Тус музей нь 2010 онд Японы Чиба мужийн Мидори-ку хотод нээгдсэн, реалист уран зурагт зориулсан анхны музей юм. Уран зураг сонирхогч хэн бүхэн зочилбол Японы уран бүтээлчдийн олон гайхашигтай бүтээлийг үзэх боломжтой аж.