Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд улирал тутам “Хотын соёл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, 2017 оны Нэгдүгээр улиралд “Хот ба үйлчилгээний соёл” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Соёл, урлагийн газрын харъяа байгууллагууд, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл, оюутан залуучууд оролцлоо.

“Хөрш” нэртэй олон ангит кино энэ сарын 27-ноос эхэлж VTV телевизээр гарах гэж байна. Уг нь бол хоёр хөршийн амьдрал ахуйг харуулах бололтой юм, кино багийнхных нь бичиж байгаагаар бол. Гэхдээ энэ кинонд гомо нарын амьдралыг ч бас харуулах бололтой. Өнөөдөр цахим ертөнцөөр “Хөрш” гэдэг киноны гомо залуучууд эрээ цээргүй үнсэлдэж, бүр хэлээ ам руу оруулж байгаа хэсэг цацагдлаа. Хүн бүр л эрээ цээргүй, гаж байгааг нь гайхаж байна. Аргагүй, манайд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч үгүй байх. Бид дорно зүгийн хүмүүс. Тэр дундаа өөрийн гэсэн агуу ёс заншилтай, өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Тийм болохоор гомо, лесби гэх гаж зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгийг бэлтгэн гаргадаг “Херо” энтертаймэнт студийн захирал Б.Баатар сүүлийн үед Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших эрхэмүүдийн тухай чих тавих болсон байна. Тэрээр МАН-аас нэр дэвших боломжтой эрхэмүүдийг нүүр хуудсаараа дамжуулан зарлаж эхэлсэн.

БНСУ-ын жүжигчин Чан Гын Сок өндгөвчний хорт хавдар өвчтэй монгол охинд тусалсан талаар өнөөдөр “Yonhap news” агентлаг уламжлав. “Tree J Company” агентлагийн мэдээлснээр, жүжигчин залуу өвчтөний ар гэрийнхэн охиныхоо замын зардал болон эмчилгээний төлбөрийг төлж чадахгүйд хүрснийг сонсоод туслахаар шийджээ. Мөн тэрээр охиныг Солонгосын хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлэх нь чухал гэж үзсэн байна. Эдүгээ Солонгос улсад байгаа охин “Ирэх тавдугаар сарыг хүртэл эмчилгээнд хамрагдахаар болсон” хэмээн онцлоод, “Өвчний онош тогтоогдож, Монголд хагалгаанд ороод, маш хүнд байсан. Чаны тусламжтай дахин сэргэлээ” хэмээн хэлжээ.

Монголын хошин урлагийн салбарт ажил амьдрал, авъяас билэгээ зориулан яваа эмэгтэй уран бүтээлчид цөөнгүй байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл тун удахгүй тэдгээр уран бүтээлчдээс шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болно. Тодруулбал хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам эргэж ирсэн нь энэ юм.

“Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая” сэдэвт хэвлэлийн бага хурлыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 504 тоотод зохион байгуулна.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.